Мэдээ

“Сайн дурын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүй”хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн 14 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 3-р давхрын танхимд “Сайн дурын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүй”хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад настан гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Чинзориг, НҮБ-ын хүүхдийн сангийн зөвлөх М.Бямбабат нар оролцлоо.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 3-р сарын 28-ны А/130 тоот тушаалаар “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг баталсан.

Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас www.zaluukhun.mn сайтаар сайн дурын ажилтныг бүртгэх, баталгаажуулах онлайн апплейкешнийг танилцуулан санал авах, нөгөө талаар Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан сайн дурын ажлыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх сургагч багшийг бэлтгэх сургалтын модулийг залуучуудын болон сайн дурын ажлын чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууд, их дээд сургуулийн багш нарт танилцуулж санал авах ажлыг зохион байгуулж байна.

www.zaluukhun.mn сайт нь сайн дурын ажилтнууд болон сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, тэдгээрийн хоорондох үйл ажиллагааг холбох гүүр болж байгаагаар онцлогтой юм. Цаашид энэхүү онлайн программд бүртгүүлсэн сайн дурын ажилтнууд сайн дурын ажил хийсэн лавлагаа мэдээллээ ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү залуучуудын сайн дурын үйл ажиллагааг бүртгэж баталгаажуулснаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 6.11.-д заасны дагуу Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.10-д заасан үйл ажиллагаанд хамрагдаж байсан бол энэ журмын 6.1.5-6.1.7-д заасан шалгалтын үнэлгээнд давуу байдал болох юм.

 

Санал асуулга