Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газраас батлагдсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн залуучуудын өдөр”, Монголын Залуучуудын өдрийг “Нийгмийг өөрчлөх боловсрол” залуучуудын хөгжлийн сарын аяныг цаашид тогтмол 2019.08.15-09.15-ны өдрүүдэд зарлан нэг сарын хугацаанд үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх шийдвэр гарган ажиллаж байна.

“Нийгмийг өөрчлөх боловсрол ” сарын аяны хүрээнд :

8 сарын 12 нд Сарын аяны нээлт - хэвлэлийн бага хурал зохион байгуулах

8 сарын 20 нд “Хүчээ нэгтгэе” Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах 8 сарын 24 нд Тэгш эрх, бахархлын өдрүүдийн цуврал арга хэмжээг зохион байгуулах

8 дугаар сарын 20 ны өдрөөс 9 дугаар сарын 25 нд Залуучуудын ажлын байран дахь эрхийг сурталчлах цуврал арга хэмжээг зохион байгуулах

9 дугаар сарын 25 нд Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг /Гарааны бизнесийн зөвлөгөө өгөх, мэдээллэр хангах,АМЧБО, ажлын байранд зуучлах/

8 сарын 25 нд Өглөөний цай /бизнес уулзалт/

8 дугаар сарын 12 ны өдрөөс 9 дугаар сарын 25 нд Залуучуудын хөгжлийн төвүүдийн цуврал арга хэмжээг зохион байгуулах - Залуу гэр бүлүүдийн арга хэмжээ - Онлайн давалгаа – эерэг санал, уриалга

9 сарын 2-6 нд Залуучуудыг сайн дурын үйл ажиллагаанд оролцуулах гарын авлага гаргах, сургагч багш бэлтгэх, холбогдох журмыг танилцуулах, сурталчлах

9 сарын 5 нд "Итгэл найдвар ба боломж" марафон зохион байгуулах

9 сарын 9-10 нд Залуучуудын хөгжлийн чиглэлээрх сэтгүүлчдийн сургалт зохион байгуулах

9 сарын 12 нд Бэлгийн цогц боловсролын олон улсын арга зүйн удирдамжийн нээлтийн арга хэмжээ

9 сарын 12 нд Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн эсрэг: Хамтдаа.мн вэбсайтын нээлт

9 сарын 13 нд “Гүйе, түүе” аялал 9 сарын 14 нд Дэмокрейзи карнавал

8 сарын 15 аас 9-р сарын -20 нд Эерэг хандлага, эрүүл оюутан сарын аян - “Шинэ оюутан” Оюутны эрүүл мэндийн өдөрлөг

9-р сарын 10-15 Мэргэжил сонголтын аян зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Тиймээс Залуучуудын хөгжлийн сарын аянд Аймаг , нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон залуучуудын хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол улсын ирээдүй болсон залуу хүн таныг ч бас идэвхитэй оролцохыг уриалж байна.

Санал асуулга