Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулах

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2019.09.07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулах тендерийн  дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй Жагсаалтад орох хүсэлтэй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлийг ирүүлнэ.

            Үүнд:

  1. Дэлгэрэнгүй жагсаалтад орохыг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Татварын тодорхойлолт
  4. Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  5. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлын байрны мэдээлэл /өөрийн байртай бол түүний гэрчилгээний хуулбар, түрээсийн байранд бол түрээсийн гэрээний хуулбар/
  6. Сүүлийн 1 жилийн ажлын туршлагын мэдээлэл
  7. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн мэдээлэл

Сонирхсон хуулийн этгээд нь 2019 оны 09 дугаар сарын 12-ны 1500 цагийн дотор www.tender.gov.mn хаягаар байршуулна уу.

Лавлах хаяг, утас: Монгол, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн XI байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, 51-262914

 

Санал асуулга