Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019.09.06

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй түр хамгаалах байрны ажилтнуудыг ажлын байран дээр чадавхжуулах, ажлын байран дахь стресс бууруулах арт терапи буюу урлагийн сэтгэл заслын жишиг хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн үйлчилгээнээс бүрдэх ба гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 4 сарын турш хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг ажлын байран дээр чадавхжуулах, ажлын байран дахь стресс бууруулах арт терапи хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  1. Түр хамгаалах байранд ажиллаж буй нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг ажлын байранд чадавхжуулах
  2. Түр хамгаалах байранд ажиллаж буй ажилчдын ажлын байран дахь стрессийн түвшинг тодорхойлж, стресс бууруулах арт терапи хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
  3. Арт терапи хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй боловсруулах.
  4. Арт терапи хөтөлбөр хэрэгжүүлэх анхан шатны арга зүй олгох сургалт зохион байгуулах.
  5. Түр хамгаалах байранд ирж буй бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн айдас, түгшүүрийн хэмжээг тодорхойлох, бууруулах, тайвшруулах, итгэл найдвар өгөх арт терапи хөтөлбөр боловсруулах.
  6. Олон улсын сайн туршлагыг судалж өөрийн орны соёл, үндэсний онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх.
  7. Үйл ажиллагааны тайланг явцын болон эцсийн гэсэн 2 удаагийн үр дүнгээр гаргаж, холбогдох талуудад хүргүүлэх;

 

Дэлгэрэнгүй Жагсаалтад орох хүсэлтэй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлийг ирүүлнэ.

            Үүнд:

  1. Дэлгэрэнгүй жагсаалтад орохыг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Татварын тодорхойлолт
  4. Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  5. Ажлын байрны мэдээлэл /өөрийн байртай бол түүний гэрчилгээний хуулбар, түрээсийн байранд бол түрээсийн гэрээний хуулбар/
  6. Сүүлийн 1 жилийн ажлын туршлагын мэдээлэл (гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, захиалагчийн тодорхойлолт)
  7. Сэтгэл зүйн зөвлөгөө, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх туршлага бүхий хүний нөөцийн мэдээлэл /энэхүү ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтан, албан хаагчдын боловсролын гэрчилгээний хуулбар, ажлын туршлагын мэдээлэл зэргийг багтаасан байна./

Сонирхсон хуулийн этгээд нь 2019 оны 09 дугаар сарын 12-ний 1500 цагийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, мэргэжилтэн А.Бадамцэцэгт  битүүмжлэн ирүүлнэ үү.

Лавлах хаяг, утас: Монгол, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн XI байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, 51-262914

Санал асуулга