Мэдээ

Монголчуудын оршихуйн соёлын үнэт өв бол “Угийн бичиг” юм

Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт өв бол “Угийн бичиг” буюу өөрийн гэр  бүлийн түүхээ, үеэс үед, үр хүүхэддээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншил билээ.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Гэгдэл  болон Монголын ураг удам уламжлын талаар судалдаг эрдэмтэн, судлаачид оролцож угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хөтлөх аргачлалын талаар мэдээлэл өглөө.

Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Өнөөдрийн байдлаар манай Улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ дотор  41 үеэ мэддэг хүн ч байна.

Монголын ураг удам уламжлын холбоо нь өнөөдрийн байдлаар 21 аймат үйл ажиллагаагаа явуулж, салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд ард иргэд, залуу хойч үедээ угийн бичиг хөтлөх ач холбогдол, арга зүйг сургахын зэрэгцээ үүнийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.

Үндэсний хэмжээний  анхдугаар зөвлөгөөний үеэр Орхон аймгийн Ураг удам уламжлалын холбооны тэргүүн, гавьяат эдийн засаг Ч.Тогооч өөрийн угийн бичиг хөтөлж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр долоон үеийн угийн бичгээ бичиж үр хүүхэд, ахан дүүстээ өгсөн бөгөөд угийн бичиг хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ хэмээн онцоллоо.

 

Санал асуулга