Мэдээ

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ“ зөвлөгөөн боллоо

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ" зөвлөгөөнийг өнөөдөр /2019.05.07/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэгдсэн юм. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал”-ын талаар сэтгүүдчдэд мэдээлэл өгсөн юм.

 

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ" зөвлөгөөнөөр дамжуулан хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэн нийгэмд хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгийг авах хэрэгцээ шаардлага байгааг хэлэлцлээ. 

Нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирээдүй хойч үеэ хамгаалагдсан, аюулгүй нийгэмд амьдрах боломж бүрдүүлэх үйлсэд бидэнтэй нэгдэхийг уриалж байна. 

 

 

Санал асуулга