Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

“ИРЭЭДҮЙ ЭЗЭД” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян 3 дахь жилдээ зохион байгууллагдаж байна.

Энэ жилийн хувьд 04-р сарын 15-ны өдрөөс 05-р сарын 15-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдад нарийн мэргэжил болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байгууллагуудын мэдээллийг хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээ мэдээлэл, ажил мэргэжлийн ганцаарчилсан зөвлөгөө мэдээллүүдийг орон нутаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаараа онцлогтой юм.

2018-2019 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургуульд 593.15 мянган сурагч өдрөөр суралцаж байгаа нь өмнөх оноос суралцагчид 20,4 (3.6%) мянгаар нэмэгджээ.Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн 42,123 сурагч суралцаж байна.

Санал асуулга