Мэдээ

НАЙРУУЛАГЧ Ж.СЭНГЭДОРЖИЙН БҮТЭЭЛ “БИ НАР” ГЭР БҮЛИЙН УРАН САЙХНЫ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний дараагийн шинэ уран бүтээл болох"БИ НАР" гэр бүлийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Энэхүү уран бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн бөгөөд зохиолыг Монголын зохиолчдын эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, найруулагч Ж.Сэнгэдорж нар хамтран бичсэн юм.

Олон улсад Family drama буюу ГЭР БҮЛИЙН гэх төрөл нэн түгээмэл байдаг бол манай улсад төдийлөн бүтээгдээд байдаггүйг тодотгон ярилаа.

Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” кино ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой ажээ. Найруулагч уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ онцолж байна.

 

 

 

 

Санал асуулга