Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

ДАРХАН-УУЛ ХОТ 2019 ОНЫГ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. 
Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь 2018 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцах, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг дэмжсэн сайн туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Дарханчууд “Хүүхэд хөгжлийн ордон”, “Залуучууд хөгжлийн төв”, “Түр хамгаалах байр”, “Зулзагын гол” хүүхдийн зуслан, “Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн “Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хөгжих, хамгаалагдах орчныг бүрдүүлж, шинэ ажлын байруудыг бий болгон бүтээлч санаачилгуудыг ажил хэрэг болгосон юм. Дархан–Уул аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, орчин бүрдүүлэхэд бодитой ажлууд хийгдсэний нэг нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, хамгааллын үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр”-ыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулж, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр тохижуулан ашиглалтад оруулснаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадсаныг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ГБХЗХГ-ын удирдлагууд онцоллоо. 
Сайн туршлага солилцох зөвлөгөөнд Завхан, Баянхонгор, Орхон, Дорнод аймгийн ГБХЗХГ-ын удирдлагууд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хийсэн сайн туршлагыг танилцуулж мэдээлэл тавьсан юм.
Сайн туршлага солилцох сургалт, зөвлөгөөний хоёр дугаар хэсэгт Дархан-Уул аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн ордон, Түр хамгаалах байр, Нарны хүүхдүүд асрамжийн төв, Дарханд үйлдвэрлэв дэлгүүр, ХХҮГ-ын харьяа “Хөгжлийн төв”, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “Гоё гоё” төвүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцлаа.

 

Санал асуулга