Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2019.02.21/ эхэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд тус салбарт ажиллаж байгаа 7000 гаруй албан хаагчдын төлөөлөл болсон 250 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, харьяа аймаг орон нутгийн бүх удирдах ажилтнууд оролцож байна.

“Новотел” зочид буудлын хурлын танхимд  бүтэн өдөр үргэлжилж буй уг зөвлөгөөнөөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэж, салбарын бодлого шийдвэрийг анхан шатны нэгж дээр хариуцан ажиллаж буй удирдах ажилтнуудын санал бодлыг сонслоо.   

Зөвлөгөөнд оролцогчдод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын бодлогын үндсэн гол зорилтыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг  бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах үйл ажиллагаа гэж тодорхойлон 2018 онд цөөнгүй хийж гүйцэтгэсэн ажлуудыг илтгэлдээ дурдсан юм. 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож сард 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөгөөр тогтоолоо.

-Тэтгэвэр 2018 онд 27-29 мянган төгрөг, 2019 онд 24 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 270 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.  Тэтгэвэр дунджаар 59,6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

-Цалинтай ээж хөтөлбөр буюу “Эх, олон хүүхэдтэфй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай” хуулийг 2018 оны нэг сараас хэрэгжүүлж 0-3 насны хүүхдээ асарч байгаа 154.5 мянган эхчүүд сар бүр 50.0 мянган төгрөгийн тэтгэмж авдаг болсон зэрэг тус салбарт хэрэгжүүлсэн ажлуудаас онцоллоо.

Санал асуулга