Мэдээ

“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2018 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд  өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих  хөгжлийн үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход  энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршиж байгаа юм.

Энэхүү хурлийн сүүлийн шатны шалгаруулалтыг С.Түмэндэлгэр МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор, дэд профессор, Г.Түмэннаст -МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, профессор, Т.Амаржаргал Шутис -ийн Нийгмийн ухааны салбарын багш, доктор, профессор, Д.Мөнхөө Гал голомт хөпөлгөөний тэргүүн, Э.Октябрьжаргал, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, Н.Өлзийхутаг ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга, Ч.Эрдэнэчимэг ХНХЯ-ны ХАХГ-ын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар шүүлээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байр А.Батхишиг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, дэд профессор, доктор “Ядуу өрхтэй ажиллах нийгмийн ажлын арга зүй”, дэд байр Х.Баавгай Гүүд нейборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх  “Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг мэргэшсэн багийн үйлчилгээ болгох, арга зам, үр дүн”, гуравдугаар байр Л.Баянмөнх ШУТИС-ийн БАТС-ийн магистрант “Архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэнийг дахин нийгэмшүүлэх нь” сэдвүүдээр тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд шилдгээр шалгарсан хэвлэж олон нийтийн хүртээл болгож, цаашид шилдэг илтгэлүүд бэлтгэж оролцсон эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтоож, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажилд хамтран ажиллах юм байна.  

 

 

 

 

Санал асуулга