Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдийн хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангах, аж байдлыг сайжруулахад Засгийн газар байнга анхаарч ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ХНХ-ын,БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд бүх яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар бүлэгт хүүхдийг 5 орчинд хамгаалагдах ёстой гэж заасан бөгөөд,

  • Гэр бүл дэх хүүхэд хамгаалал,
  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,
  • Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,
  • Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
  • Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилж, хэрэгжилтийг бодлого, хөтөлбөр, хамтын үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулж байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл” батлагдлаа.  Тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг” хоёрдугаар хавсралтаар “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”  тус тус батлагдлаа.

Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг нь хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн бүх шатны байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд уг баримт бичгийн хэрэгжилтэд  байгууллагын “Эцэг эхийн зөвлөл” хяналт тавьж ажиллана. Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичигтэй уялдуулан төр, хувийн хэвшлийн байгууллага бүр салбарын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлого, дүрмээ боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах юм.

 Дашрамд дурдахад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт, нөлөөллийн арга хэмжээг Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран зохион байгуулж, 12 яам, 20 агентлагийн 1100 албан хаагч, 21 аймаг, 8 дүүргийн ЗДТГ, төрийн байгууллагын 1204 албан хаагч сургалтанд хамрагдаж,  “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн төсөл”-д санал өгч оролцсон.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ

 

 

Санал асуулга