Мэдээ

“Төрийн үйлчилгээнд - Гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар гэр бүлийн өнөөгийн байдал,  тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага болон гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ , төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх гарц шийдлийн талаар орчин үеийн онол, арга зүйн үзэл баримтлалд тулгуурласан судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж, олон нийтэд таниулан сурталчилна.

Нэг. Зорилго:

          Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд  өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих  хөгжлийн үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход  энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.

Хоёр. Шинэлэг тал:

         Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь хүн амын бүлгүүд,  гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, их дээд сургуулийн багш  нар, судлаачид болон практик ажилтнуудыг шинэлэг үйлчилгээний арга зүй боловсруулахад оролцуулах,  хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, Олон улсын туршлага, практикт суурилсан гэр бүлийн хөгжлийн үйлчилгээний шинэ нэр төрөл, арга зүйг тодорхойлж, жишиг зардал тооцох аргачлалыг бий болгох ажлын хүрээнд зохион байгуулагдахаараа онцлогтой юм.

Гурав. Хамрах хүрээ:

        Хүн амын бүлгүүд,  гэр бүлийн чиглэлээр судалгаа , шинжилгээний ажил хийдэг их дээд сургуулийн багш  нар, судлаачид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, практик ажилтнууд оролцоно. 

Дөрөв. Зохион байгуулагч:

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

 Тав. Сэдэв:

       Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах сэдвийн хүрээнд судлагдсан илтгэлүүдийг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Шилжин суурьшсан гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Ядуу гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Тэнэмэл, орон гэргүй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Дахин гэрлэсэн гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Хорихоос суллагдсан иргэнтэй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Хориход ял шийтгэл эдэлж буй иргэнтэй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч иргэнтэй гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Ахмад настан гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Хамтран амьдрагч гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Гадаад иргэнтэй гэрлэсэн гэр бүлтэй ажиллах арга зүй
  • Хүүхэд үрчлэн авсан болон үрчлэх хүсэлт гаргасан гэр бүлд үзүүлэх үйлчилгээ
  • Асралт гэр бүлд үзүүлэх үйлчилгээ
  • Хүүхдийг гэр бүлд эргэн нэгтгэх үйлчилгээний арга зүй
  • Гэр бүл дэх аавуудын оролцоог нэмэгдүүлэх арга зүй

 Зургаа. Судалгааны ажилд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн
  2. Бодит баримт, судалгаанд тулгуурласан
  3. Сайн туршлагуудыг судалж, дүгнэн шинэлэг санаа хувилбар дэвшүүлсэн байх
  4. Судалгааны арга, арга зүйг ашигласан
  5. Ишлэл зүүлт авч зохиогчийн эрхийг хүндэтгэсэн
  6. Ашигласан материалын жагсаалттай
  7. Илтгэлийн хураангуй болон түлхүүр үгсийг тодорхой бичсэн
  8. Илтгэлийг Times new roman  12 фонтоор бичигдсэн,  мөр хоорондын зай 1,5 бичигдсэн, А4 хэмжээтэй,  10-15 нүүр байна.
  9.  Илтгэлийг шаардлагын дагуу бичиж, агуулга, найруулга, үг үсгийн алдаанд анхаарсан байх
  10. Монголын нөхцөлд хэрэгжих боломжтой байх

 Долоо. Шалгаруулах болзол:

Илтгэлийг 3 үе шатттай шалгаруулна. Үүнд:

  1. Нэгдүгээр үе шат: Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2018 оны 10-р сарын 10-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдөр хүртэл холбогдох байгуулагуудад хүргүүлж, хэвлэл мэдээллээр сурталчилан,  байгууллагын цахим хуудсанд байршуулна.
  2. Илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 311 тоотод цаасан хэлбэрээр 3 хувийг болон ulika_0624@yahoo.com хаягаар цахимаар ирүүлнэ.
  3. Хоёрдугаар үе шат : Шалгаруулах комисс буюу ажлын хэсгийхэн 9 илтгэлийг сонгон шалгаруулж эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх эрхийг олгоно.
  4. Шаардлага хангасан эрдэм шинжилгээний илтгэлийг 2018 оны 11-р сарын 25-ны өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлж эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод тараана.
  5. Гуравдугаар шат: 2-р шатанд шалгарсан илтгэгчид өөрийн бүтээлийг /power point, prezi болон бусад/ хэлбэрээр 5-8 минутанд багтаан танилцуулахаар бэлтгэж,  2018 оны 11 сарын 28-ний өдөр зохион байгуулах Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ. (Рower point-оор бэлдсэн илтгэлийг урьдчилан ulika_0624@yahoo.com хаягаар 2018 оны 11 сарын 26-ний өдөр цахимаар ирүүлсэн байна.)

      Илтгэлийг дараах байруудад шалгаруулна. Үүнд: 

  1. Тэргүүн  байр - 1         /Өргөмжлөл, 2,000,000 төгрөг;/
  2. Дэд байр – 1                 / Өргөмжлөл, 1,500,000 төгрөг;/
  3. Гуравдугаар байр  - 1  / Өргөмжлөл, 1,000,000 төгрөг;/ 

Шилдэг илтгэлүүдийг хэвлэж олон нийтийн хүртээл болгоно. Цаашид шилдэг илтгэлүүд бэлтгэж оролцсон эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаа тогтоож, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажилд хамтран ажиллах болно.   

        Шалгаруулалтыг нийгмийн ажил, социологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс шүүн явуулна.

       Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан олгохгүйг анхаарна уу.

Санал асуулга