Мэдээ

“ГЭР БҮЛИЙН ТӨРӨЛЖСӨН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЦҮҮЛЭГ БОЛЛОО

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ хүрээг нэгдмэл байдлаар үнэлж дүгнэх, үр дүн, нөлөөллийг хэрэгжүүлэгчид болон оролцогч талуудад хүртээмжтэй хүргэх, нэгдсэн бодлого удирдлагаар хангах оновчтой механизмыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, статистик  үзүүүлэлт бүхий мэдээллийн сан бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд Статистикийн Үндэсний Хороотой хамтран “ГЭР БҮЛИЙН ТӨРӨЛЖСӨН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ” боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү статистик үзүүлэлтүүд бий болсноор гэр бүлд чиглэсэн бодлого, төлөвлөлтийг судалгаанд суурилж боловсруулахад суурь болгон ашиглах ба бусад салбар, байгууллагуудаас гардаггүй, нэн хэрэгцээт үзүүлэлтүүдийг гаргахыг зорьж байгаагаараа  онцлог  юм. Одоогийн байдлаар гэр бүлийн төрөлжсөн 183 статистик үзүүлэлт боловсруулаад байна. Энэхүү үзүүлэлтүүдийг танилцуулах, санал авах зорилгоор 2018 оны 11 сарын 02-ны өдөр салбарын байгууллагууд, их дээд сургуулийн багш нар болон эрдэмтэн судлаачдыг оролцуулсан анхны хэлэлцүүлгийг Статистикийн Үндэсний Хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Статистикийн үндэсний хорооны  Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нээж үг хэлсэн ба “Гэр бүлийн төрөлжсөн 183 статистик үзүүлэлт”-ийг боловсруулах ажлын явцын талаар МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн багш, зөвлөх  Б.Энхцэцэг танилцууллаа.   Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсад анх удаа гэр бүлийн төрөлжсөн  статистик үзүүлэлт бүхий мэдээллийн сан бий болж байгаад талархал илэрхийлж боловсруулсан үзүүлэлтүүдийн хүрээнд саналаа идэвхтэй солилцлоо.

 

Санал асуулга