Мэдээ

“МОНГОЛ ӨВ СОЁЛ“ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн нэрэмжит ”Дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад”- ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар хамтран  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь “Өв соёлоо дээдэлдэг Бүтээлч Монгол хүүхдийн төлөө” уриан дор  хүүхдийн дотоод ертөнц , хүсэл мөрөөдлөөр чөлөөт сэтгэлгээ, ур чадварыг нь хөгжүүлэх, үндэсний өв соёл уламжлал, урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, ёс заншлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэхэд оршино. МОНГОЛ ӨВ СОЁЛ “ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД "-ын  шагнал гардуулах ажиллагаанд  Нийслэлийн Засаг Даргын орлогч,  Ядуурлыг Бууруулах,  Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Д.Энхтөр, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын  дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг болон албаны хүмүүс оролцов.

Уг олимпиадад  Ерөнхий боловсролын сургуулийн  нийт 6-18 насны  620 хүүхэд  оролцож  “ Уран зураг ”  төрөлд бага,  дунд, ахлах гэсэн ангилалаар Гранпри, 1, 2, 3 дугаар байр, Тусгай байр эзэлж  Өргөмжлөл, мөнгөн шагналаар  нийт 12 хүүхэд шагнагдлаа. Олимпиадад амжилттай оролцож шилдэгээр шалгарсан 12 дугаар ангийн 5  хүүхдэд  Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх , Дизайны Урлагийн сургуульд  мэргэжлийн ур чадварын шалгалтгүйгээр элсэн орох эрхийн бичиг гардуулав. “МОНГОЛ ӨВ СОЁЛ “ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД- нь  хүүхдүүд өв соёл уламжлалаа танин мэдэх, судлах , судалсан зүйлээ өөрсдийн ертөнцөөр дүрслэн буулгах , хүүхэд өөрийгөө бусдад таниулах,  урам зориг өгөх,  урлагийн хүсэл тэмүүлэлтэй болгох онцгой ач холбогдолтой юм. Олимпиадад оролцож байгаа хүүхдүүд  үндэсний дээл хувцасаараа гоён морин хуур хуурдаж,  шагай шүүрэх монгол наадгай наадаж нэг өдрийг  монгол ёс заншлаасаа суран бахархан өнгөрүүлэв.

Санал асуулга