Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудыг чадваржуулах сургалт болж байна

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудыг чадваржуулах практик арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудын чадваржуулах, туршлага солилцох юм. Нийслэлд 5 түр хамгаалах байр, 3 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж амь нас эрүүл мэндэд нь аюулын зэргийн үнэлгээгээр дунд болон өндөр эрсдэлтэй хохирогч хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалан байрлуулж, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. Сургалтаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн талаарх ерөнхий ойлголт, түр хамгаалах байр, нэг цэгийн үйл ажиллагааны кэйс менежмент, үйлчлүүлэгчдийг өдөр тутамд дэмжих үйл ажиллагаанууд, үйлчлүүлэгч ба хууль эрх зүйн үйлчилгээ, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний орчин нөхцөл, хамгаалах байрны ажилтнуудын өдөр тутмын гүйцэтгэх үүрэг, хариуцлага, олон улсын хамгаалах байрны туршлага гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

 

Санал асуулга