Мэдээ

“ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ СЭДЭМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын хуульчдын холбоо хамтран Ерөнхий боловсролын XI-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй сэдэмж бичлэгийн уралдааныг зарлаж байна. Сэдэмж бичлэгийн уралдааны зорилго: Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоонд суурилсан  манлайллыг төлөвшүүлэх юм.

Сэдвийн үндсэн чиглэл:

Цахим орчинд зөрчигдөж буй хүүхдийн эрх

Цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бидний оролцоо

Хүүхдийг цахим орчинд зүй бус нөлөөллөөс хамгаалах нь

 Хамрах хүрээ:

ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд

 Зохион байгуулагч болон хамтран ажиллах байгууллага:

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Нийслэлийн цагдаагийн газар

Монголын хуульчдын холбоо

 Шагналын сан:

Тэргүүн байр - 1,  Өргөмжлөл, мөнгөн шагнал (600 000  төгрөг)

Дэд байр        - 1,  Өргөмжлөл, мөнгөн шагнал (450 000  төгрөг)

Гутгаар байр  - 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал (250 000  төгрөг)

Тусгай байр   - 3,  Өргөмжлөл, мөнгөн шагнал (150 000  төгрөг)

Нэрэмжит шагнал - 3

  

Сэдэмжид тавигдах ерөнхий шаардлага:

Дээр дурдсан сэдвийн хүрээнд байх;

Орчин үеийн чиг хандлага, шинэлэг, өвөрмөц санааг дэвшүүлсэн байх;

А4 хэмжээгээр 2-3 нүүр, үгийн тоо 500-аас дээш, мөр хоорондын зай single, Arial фондоор үсгийн өндөр 12-оор бичиж файл хэлбэрээр илгээх.

 

Тайлбар: Сэдэмж–ESSAY гэсэн франц үг бөгөөд оролдлого, өгүүлэл гэсэн утгатай. Энэ нь тодорхой сэдвээр санаа бодол, хувийн сэтгэгдлийг тусгасан, үргэлжилсэн үгээр бичигдсэн богино хэмжээний зохиомж, чөлөөт хэлбэрийн сэтгэмж, өгүүлэлийн утга зохиолын нэг хэлбэр юм.

 Шалгаруулах журам:

Сэдэмжид тавигдах шаардлага хангаагүй, хугацаа хожимдсон сэдэмжийг хүлээн авахгүй.  Уралдаан нь хоёр шаттайгаар зохион байгуулна.

I шат нь сэдэмжийг хүлээн авч 20 сэдэмжийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.

II шатанд шалгарсан 20 сэдэмжийг танилцуулсан байдал, илтгэх ур чадварыг харгалзан оноогоор байр эзлүүлнэ.

 Сэдэмж бичлэгийн уралдааны хугацаа:

Сэдэмжийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цаг хүртэл файл хэлбэрээр info@bilig.edu.mn хаягаар хүлээн авна.

II шатанд шалгарсан 20 сэдэмжийн танилцуулгыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны 09:00 цагт зохион байгуулна.

 Холбогдох мэдээллийг Билиг дээд сургууль 11-321942, 9900-2615 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Жич: Сэдэмж бичлэгийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, бичилтэд тавигдах шаардлагыг “Сэдэмж бичлэгийн уралдаан – 2019” facebook group –д нэгдэж авна уу.

Сэдэмж хүлээн авах цахим шуудан: info@bilig.edu.mn

Санал асуулга