Мэдээ

“Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  ГХУСАЗЗ, ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ ТББ хамтран "БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД НИЙГМИЙН САЛБАРЫН ОРОЛЦОО” чуулганыг 2018 оны 10-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Тус чуулганы зорилго нь Улаанбаатар хотын эрсдэлт нөхцөлд байгаа болон хүчирхийлэл дарамтад өртсөн, гэмт хэрэгт холбогдсон, хөдөлмөр эрхлэгч охид, эмэгтэйчүүдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Дүүргүүдийн хорооны нийгмийн ажилтан, дүүргүүдийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.

Чуулганд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах нар оролцож нээлтийн үг хэлсэн. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хэрэгжилтэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо, Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, хамгаалал гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Санал асуулга