Мэдээ

“Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, гарц шийдлийн талаар салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцох зорилгоор  “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын эмэгтэй гишүүд, НХХЯ, ХЗЯ, Улсын дээд шүүх, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ҮСХ, ОӨУБЕГ, ЦЕГ, Их дээд сургуулиудын судлаачид, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 100 гаруй  төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Халамжаас-хөгжлийн үйлчилгээ рүү, Халамжлахаас-дэмжлэг рүү” сэдвээр үндсэн илтгэл тавьж,  МУБИС –ын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш,  доктор, дэд профессор С.Түмэндэлгэр "Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ" сэдэвт судалгааны  үр дүнгийн танилцуулга, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл судаач С.Баасанбат, “(1x12) ба( 1:27) =???” сэдвээр,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх,Хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээллүүдийг хүргэлээ. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүд нь Гэр бүлийн тухай хууль болон холбогдох хуулиудад тусгалаа олж цаашид гэр бүлийн өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь  Эмэгтэй гишүүд нэгдэн анхаарч ажиллана.

Санал асуулга