Мэдээ

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хоёр дахь жилдээ хурууны хээгээр бүртгэж байна

Тулгар төрийн 2227, Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хоёр дахь жилдээ хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж байгаа юм. Уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэснээр тухайн хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэх юм. Тухайлбал, хэдэн настай, ямар амжилт гаргасан, хэдэн уралдаанд оролцсон, бэртэл гэмтэл авч байсан эсэх талаархи мэдээллийг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн энэ жилээс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдүүд жилд нэг удаа гэнэтийн ослын даатгалд 100 мянган төгрөгөөр даатгуулж байна. Ингэснээр ямар нэгэн гэмтэл, бэртэл авахад даатгалын компаниудаас 20 сая хүртэлх нөхөн олговрыг авах юм. 

 

Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ:


1.Уяачийн иргэний үнэмлэх


2.Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ


3.Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт


4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр


5. Эцэг эхийн зөвшөөрлийн бичиг


6. Уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх

Санал асуулга