Мэдээ

Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон МХЕГ-ын хөдөлмөрийн улсын байцаагч нарт хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар сургалт зохион байгууллаа

“Хүүхдийн хөдөлмөр ба албадан хөдөлмөр эрхлэлт” хүүхдийн эрхийн улсын байцаагч болон хөдөлмөрийн улсын байцаагч нарт зориулсан сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, МХЕГ-ын дарга П.Цагаанхүү, ОУХБ-ын ахлах мэргэжилтэн Бахарати Пфлаг, ОУХБ-ын ахлах мэргэжилтэн Алайн Пэльс нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Уг сургалт нь Олон Улсын конвенцид заасан хүүхдийн хөдөлмөр болон албадан хөдөлмөрийн талаар хүүхдийн эрхийн улсын байцаагч,  хөдөлмөрийн улсын байцаагчдад мэдээллийг өгөх, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийг устгахад чиглэсэн үндэсний хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг  боловсронгуй болгох талаар мэдээлэл өгөх, хүүхдийн хөдөлмөр болон албадан хөдөлмөр эрхлэлтийн талаарх дэлхийн болон бүс нутгийн туршлагыг хуваалцах, хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх сайн туршлагыг бий болгох зорилготой юм.

Монгол Улсад 2017 оны байдлаар 885.6 мянган өрх бүртгэгдэж, 65 хувь нь хот суурин газар, 35 хувь нь хөдөөд амьдарч, нэг өрхөд 3.5 хүн ногдож байна. Нийт хүн амын  36.7 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн бүртгэл, судалгааг нэгтгэхэд 534 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд авч үзэхэд 2015 онд 203, 2016 онд 176, 2017 онд 99, 2018 онд 69 болж буурсан байна.

Санал асуулга