Мэдээ

21 ээжид “Алдарт эхийн одон” гардууллаа

Энэ жилийн Хүүхдийн баяр “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор зохион байгуулж байна. Энэ өдөр  21 ээжид “Алдарт эхийн II одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар оролцлоо. 

 

 

 Мөн энэ жил Олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой тохиож байгаа юм. 40 жилийн ойн хүрээнд “Найрамдал” цогцолбороос сурагчдын дунд гар зургийн уралдаан зарласан бөгөөд тус уралдааны ялагчдыг 6-р сарын 1-ний өдөр шалгаруулж, шагнал гардууллаа.

Санал асуулга