Мэдээ

Ирээдүйн Эзэд мэргэжил сонголтын аян орон даяар амжилттай өрнөлөө

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн Эзэд” мэргэжил сонголтыг аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 3-р сарын 5-ны өдрөөс  5-р сарын 1-ны өдрийн хооронд  21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Уг аянаар ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн лекц, хувь хүний хөгжил, Монгол Улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршил зэрэг сэдвээр мэргэжлийн багш, илтгэгч нар лекц уншиж, мэдээлэл өгсөн.

 

Лекцэнд нийт 42214 сурагч хамрагдаж, мэргэжил сонголт болон бусад төрлийн мэдээлэлтэй боллоо. Сурагчдийн хувьд ийм төрлийн мэдээллийг хичээлээс авах боломжгүй байдаг учраас ойр дотныхоо хүмүүс болох аав ээж, ах, эгч, багш нарынхаа мэргэжлийг сонгох нь элбэг байдаг. Энэ нь буруу юм байна. Мэргэжил сонголтын талаар мэддэггүй олон зүйлээ мэдэж авлаа хэмээн сэтгэл хангалуун байсан юм.

Мөн илтгэгч нарын лекцийг илүү олон хүнд хүргэх зорилгоор нөлөөллийн олон ажлуудыг хийсэн юм. Тухайлбал UNIVISION-ны видео санд үнэгүй байршуулсан. Ахлах ангийн сурагчдад зөвхөн нэг удаагийн мэдээлэл өгөөд зогсохгүй цаашид ч мэдээлэл авах бололцоогоор хангах зорилгоор mergejil.mn сайт болон мэргэжлээ хэрхэн сонгох вэ сонинг бэлтгэн гаргасан. Энэхүү сайт, сониноос сурагчид орчин цагт эрэлттэй байгаа мэргэжлүүд, мэргэжил бүрт ямар шаардлага тавигддаг, мэргэжлээ зөв сонгох нь хүний амьдралд ямар чухал байдаг, мэргэжилтэн бэлтгэх буй их дээд сургууль, коллежийн жагсаалт зэрэг мэргэжилтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой юм.

 

 

Санал асуулга