Мэдээ

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын харьяа Сургалт, Судалгаа, Мэдээллийн төв, “Жэй Си Ай Конгресс” салбар байгууллага болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран гэр бүлийн гишүүдэд эерэг харилцаа бий болгох, гэр бүлийн бат бэх байдлыг сайжруулах зорилгоор“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” төслийг 2 сарын хугацаанд 3 үе шаттайгаар СХД-ийн 10 гэр бүлийг хамруулан амжилттай зохион байгууллаа .
Уг төслийн 1-р нэгдүгээр шат “Хосын сургалт” нэртэй 2018 оны 3 сарын 30, 31-ний өдрүүдэд “Жаргалант” амралтын газар зохион байгуулагдсан. Сургалтаар гэр бүлийн боловсрол, үнэ цэнэ, үнэт зүйлс, хосын харилцаа, гэр бүлийн мөчлөг, тулгамддаг нийтлэг асуудал түүнийг шийдвэрлэх арга замууд зэрэг ойлголтыг өгч, хосуудад ганцаарчилсан зөвөлгөө, оролцогчдын бүлгийн уулзалт зэрэг хэрэгцээт мэдээллийг мэргэжлийн багш, сэтгэлзүйч нартай хамтран зохион байгууллаа. Хөтөлбөр үйл ажиллагааны дундуур хамтдаа хөгжилдөх, хөгжөөнт тоглоом, хосын гэрэл зургийг авч дурсгах зэрэг дурсамжтай цаг мөчүүдийг хамтдаа үлдээж эерэг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа болсон. 
Төслийн 2-р үе шат нь “Хосын болзоо” нэртэйгээр 4 сарын 20-ны үдэш “Стэйшн кафе” лоунжид зохион байгуулагдсан ба зөвхөн хосууд оролцож байгаагаараа онцлог байсан. Төслийн оролцогч 10 гэр өмнөх үйл ажиллагааны үр дүнг бусад гэр бүлтэй хуваалцаж, мөн хосуудад нэг нэгэндээ сэтгэлд байдаг нандин үгээ хэлж, захидал бичиж, бие биедээ амлалт өгч, гэр бүл, гэрлэлтийн чухал зүйл болох хайр, хүндлэл, уучлал, хүлээн зөвшөөрөх тухай дахин хуваалцсан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн үдэш болсон. Үдшийн болзоог сэтгэл зүйч багш чиглүүлж, гэр бүлд эцэг эхийн үүрэг хамгийн чухал ч бие биенийхээ хувьд нөхөр, эхнэр байх, харилцан биедээ цаг зарцуулж харилцаагаа цаг ямагт тордож байх хэрэгтэйг үйл ажиллагаагаар дамжуулан хүргэлээ. 
Төслийн хаалтын 3-р үе шат нь “Дэлхийн гэр бүлийн өдөр”-г угтан 5 сарын 13-ны өдөр “Аз жаргалтай гэр бүл” нэртэйгээр зохион байгуулагдсан. Өмнөх үе шатууд дээр үзсэн гэр бүлийн мөчлөг, үнэ цэнэ, онцлог, хэрэгцээ, ялгаатай байдал, хүмүүжил зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан онолын мэдлэг дээр тулгуурлан гэр бүлийг хамтдаа аз жаргалтай, аав, ээж, үр хүүхдийн харилцааны зөв дадал, чадвар, эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой өдөрлөг болж өндөрлөлөө.
Төслийн үр дүнд гэр бүлийн гишүүд хамтын амьдрал ирээдүйдээ итгэлтэй байж, гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалаа өөрсдөө тодорхойлон, бусад залуу гэр бүлд үлгэр дууриалалтай эв эе, харилцан биенээ хүндэтгэн ойлголцсон харилцаанд тулгуурлан хариуцлагатай сайхан амьдрахад урам нэмсэн үйл ажиллагаа боллоо.

Санал асуулга