Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийг чадавхжуулах сургалтыг 2018 оны 05 сарын 08-наас 09-ний өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр зохион явууллаа. 

Тус аймгийн нийт хүн амын 40,3 хувийг 0-19 хүртэлх насны хүүхэд эзэлж, Ерөнхий боловсролын сургуульд 3386, сургуулийн өмнөх боловсролд 1041 хүүхэд хамрагдаж, үүнээс 535 малчин өрхийн хүүхэд байна.  

Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 36 багш, сурган хүмүүжүүлэгч, 1 нийгмийн ажилтан, 1 сургуулийн эмч, 18 үйлчилгээний ажилтан албан хаагчтай. Бага ангийн 272, дунд ангийн 228, ахлах ангийн 112, хөгжлийн бэрхшээлтэй 7 хүүхэд, нийт 612 сурагчидтай.

Хүүхдүүдийн 55-60 хувь нь гэр хороололд амьдардаг ба нийт хүүхдүүдийн 50-60 хувь нь амьдралын нөхцөл байдал тааруу, зорилтот өрхийн хүүхдүүд байдаг. Мөн сургуулийн хувьд суралцах орчин нөхцөл муутай, сургуулийн барилга хуучирсан, засвар хийгдээгүй, хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрх алдагдсан, анги танхимын хүртээмж багатай, сургууль дээр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хөтөлбөр хэрэгждэггүй зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас тус сургуулийг цаашид хүүхдийн хөгжил, хамгааллын бодлоготой сургууль болгон төлөвшүүлэхээр сонгосон байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Д.Пүрэвцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Мэргэжлийн Хяналтын газрын дарга Б.Ганбаяр, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг болон Ерөнхий боловсролын 2, 3, 4, 5-р сургуулиудын захирлууд, багш, нийгмийн ажилтнууд байлцлаа. 

Сургалтын арга хэмжээнд 5-12 дугаар ангийн 113 сурагчид, 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн 35 эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, үйлчилгээний албан хаагч 41 хүн, нийт Говьсүмбэр аймгийн хэмжээнд 189 хүнд 2 өдрийн турш чадавхжуулах сургалтыг зохион явууллаа.  

 

Санал асуулга