Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

“Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

 

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЗДТГ, ЕБС-ийн Мэлмий урлан хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Арын сайхан Архангай- 3” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

Энэхүү үзэсгэлэн нь хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээл туурвих, бүтээлээ сурталчлах боломжийг олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, уран бүтээл, үзэсгэлэнгээрээ дамжуулан олон нийтэд аймаг, орон нутгийнхаа онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Үзэсгэлэнд Архангай аймгийн ЕБС-ийн Мэлмий урлангийн хоёр багш, найман сурагчийн нийт 90 гаруй бүтээл дэлгэгдлээ.

“Мэлмий” урлангийн сурагчид ихэвчлэн Архангай аймгийн түүх, соёл, байгалийн дурсгалт газрууд болон онцлогийг уран бүтээлдээ тусгасан байна. Мөн сурагчид уран зургийн үзэсгэлэнгээ хоёр өдрийн турш олон нийтэд толилуулахаас гадна Төрийн ордонтой танилцаж, үзвэр үзэх юм. Үзэсгэлэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ШУТИС-ийн Барилга архитекторын сургуульд гарна

 

 

 

Санал асуулга