Мэдээ

Даланзадгад сумын 300 гаруй эцэг эхчүүд 6 төрлийн цогц сургалтад хамрагдлаа

Өмнөговь аймгийн ГБХЗХГ-аас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, аймгийн Хүүхэд хөгжлийн түлхүүр хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын эцэг, эхчүүдэд  6 төрлийн цогц сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ, ЭМГ, НТБТ, ЦГ хамтран зохион байгуулж байна.

Уг сургалт  нь хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалахад эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Сургалтын төлөвлөгөөний дагуу 04-р сарын 10-ны өдөр Улсын тэргүүний 1, 2-р сургуулийн 300 гаруй эцэг эхчүүд энэхүү сургалтанд хамрагдсан нь үр дүнтэй боллоо.

 

Санал асуулга