Мэдээ

“Ирээдүйн Эзэд” мэргэжил сонголтын аяны илтгэгч нарын лекц Univision видео санд орлоо

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан хоёр дахь жилдээ “Ирээдүйн Эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулж байгаа билээ. Мэргэжил сонголтын аян 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн лекц, хувь хүний хөгжил, Монгол Улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршил зэрэг сэдвээр мэргэжлийн илтгэгч нар лекц уншиж, мэдээлэл өгч байгаа юм.

Аян 2018 оны 5-р сарын 1-н хүртэл үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 8 дүүргийн 30000 гаруй сурагчдад мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөөд байна. Эдгээр лекцийг сонсож амжаагүй сурагчид, эцэг эхчүүдэд зориулан UNIVISION видео санд байршууллаа. Лекцийг видео сан – бүх кино – education – лекц гэсэн цэснээс үзэх боломжтой.

Санал асуулга