Мэдээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гурван үеийн туршлага судлах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Бид 2017 онд  Залуучуудын хөгжлийн тухай хуулийг батлуулж, энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Мөн УИХ-ын хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг оруулах гэж байгаа. Эрхзүйн орчин сайжирч байна.

 

Өнгөрсөн хугацаанд бид багагүй ажил хийж, салбарынхаа төсвийг 14 дахин нэмэгдүүлж чадлаа. Энэ жил бидний хувьд нүсэр их ажлын жил. Бид хөгжлийн үйлчилгээг бий болгож, ажиллах боловсон хүчинг бэлтгэх, энэ чиглэлээр ажилладаг хувийн болон олон улсын байгууллагын санаачилгыг дэмжих, иргэндээ хүрсэн үйлчилгээг бий болгоход анхаарч ажиллана” гэв.

Мөн тэрбээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын I  давхарт “Ахмадын зөвлөл”-ийн гишүүддээ зориулан тусгай өрөө гаргасан бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа ахмад үеийнхээ үнэтэй зөвлөгөөг тусган ажиллана хэмээн онцолсон. Хүндэтгэлийн хүлээн авалтын дараа ахмадууд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын үйл ажиллагаатай танилцлаа.  

 

 

Санал асуулга