Мэдээ

“Шилдэг хамтарсан баг”-уудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Хамтарсан багийг чадавхжуулах жил” болгон зарласан. Энэ зорилгын хүрээнд  хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн нийт 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг хамруулсан юм.

Мөн “Хамтарсан багийг чадавхжуулах жил”-ийн нэг чухал хэсэг нь “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаан байсан юм. Энэхүү уралдаанд тэргүүлсэн “Шилдэг хамтарсан баг”-т шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун болон бусад албаны хүмүүс оролцов.

“Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаанд нийт 38 хамтарсан баг материалаа ирүүлснээс 2017 оны “Шилдэг хамтарсан баг”-аар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан баг шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.

2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулагаар гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, эрх зүйн холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн чиг үүргийг тодорхойлсон билээ.

Хамтарсан багийн гишүүд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: Үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах
  • Хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;
  • Нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
  • Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;
  • Хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх чиг үүрэгтэй

 

2017 онд хуулийн дагуу хүлээсэн үүргээ амжилттай, хичээл зүтгэлтэй биелүүлэн ажилласан шилдэг хамтарсан багийг “Nissan AD” маркийн автомашин бэлэглэж урамшууллаа.

                           

 

 

 

Санал асуулга