Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Мэдээ

Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндэлье. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

 

Аюулгүй Интернетийн өдрийг  (Safer Internet Day/SID) 2004 оноос Европын улсуудад тэмдэглэн эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд, залууст ойлгож таниулах эрхэм зорилготой.

 

Аюулгүй Интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион явуулдаг бөгөөд уг арга  хэмжээг дэлхий дахинд сая сая хүн цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.

 

Аюулгүй интернетийн өдрөөр зөвхөн аюулгүй Интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг  уриалдаг онцлогтой.

 

Монгол Улс олон улсын энэхүү санаачилга арга хэмжээнд 2017 онд албан ёсоор нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар,  Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан,  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага (Мобиком, Юнител, Скайтел, ЖИ-МОБАЙЛ компани)-ууд Эерэг Интернетийг түгээн дэлгэрүүлэхэд  нэгдсэн.

 

Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн Олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.

“Эерэг интернет орчинг бүрдүүлэх”-д интернетийн олон хүмүүсийг холбодог өөрийнх нь давуу талыг ашиглан “Бүтээе, нэгдье, харилцан хүндэлье: Аюулгүй Интернет танаас  эхэлнэ” уриатайгаар хүн бүр  оролцохыг уриалж байна.

 

Санал асуулга