Мэдээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА

“ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ НЬ” сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

2018-12-11 06:43:31

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох нь” сэдэвт эссе бичлэгийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт Билиг дээд сургуулийн байранд 2018 оны 12-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг уралдаан нь үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоонд суурилсан манлайлалыг төлөвшүүлэх зорилготой юм. Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын XI-XII ангийн 300 гаруй сурагчдын бүтээл уралдаанд иржээ. Эхний шатны шалгаруулалт энэ оны 11 дүгээр сард явагдахад 20 сурагч шалгарсан байна.Үүнд Улаанбаатар хотоос 16, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Увс аймгуудаас тус бүр нэг сурагч II шатанд тунажээ.

Уралдааны тэргүүн байрт “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Мөнхбаяр, дэд байрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Хүслэн, гутгаар байрт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Күмисгүл, Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар шалгарсан юм. Зохион байгуулагчдын зүгээс тусгай байрт гурван сурагчийг шалгаруулан шагнал гардуулсан.

“Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2018-12-11 02:04:07

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2018 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд  өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих  хөгжлийн үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход  энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршиж байгаа юм.дэлгэрэнгүй . .

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

2018-12-07 12:55:22

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдийн хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангах, аж байдлыг сайжруулахад Засгийн газар байнга анхаарч ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ХНХ-ын,БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд бүх яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.дэлгэрэнгүй . .

Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн”-ийг 2018 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөн Төрийн ордны их танхимд эхэлсэн юм. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дэд тэргүүн С.Чинзориг үг хэллээ. Тэрбээр хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт, эцэг эхчүүд, зөвлөлөөгөөний төлөөлөгчдөд Хүүхдийн төлөө үндэсний Тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлээд хүүхдийн төлөөх ариун үйлст амжилт хүсээд Монгол Улсын нийт хүн амын 36,2 хувийг эзэлж буй хүүхэд багачуудын төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлогын талаар товч танилцуулсан. Монгол Улсын засгийн газраас 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг 12 дахин нэмэгдүүлж 5,0 тэрбум төгрөгийг баталсан. Улмаар 2019 оны улсын төсөвт 8,0 тэрбум төгрөгийг тусган хүүхэд хамгааллын зардлыг 62,5 хувиар нэмэгдүүллээ. Цаашид хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогыг баримтлана ажиллана. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлж, Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулж, 2 аймагт хүүхдийн ордон шинээр ашиглалтанд орууллаа” хэмээсэн.дэлгэрэнгүй . .

“Эерэг болгоё, харилцаа, хандлага, үйлдэл” уриалгад ГБХЗХГ нэгдэж байна

2018-12-05 03:32:59

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг болно.

Монгол Улс 2018 оныг “Эерэг болГоё. “Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аянд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид “Цагаан тууз” зүүн нэгдлээ. 2016 онд НҮБ-ын ХАС-гийн техник санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгуулсан бөгөөд уг судалгаагаар манай улсын 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралдаа хамрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд өртдөг,  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 5 эмэгтэй тутмын 2 нь хүчирхийллийн улмаас бэртэл, гэмтэл авсан байна.

Хүүхэд бүхэн хөгждөг (дохионы хэлтэй)

2018-12-03 01:25:35

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” (2015-2019 он) нь хөгжлийн хоцрогдол бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

дэлгэрэнгүй . .

“Залуучууд судлал-Хөгжлийн үйлчилгээ” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

2018-11-30 06:51:22

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж гаргасан тоо баримт, судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загвар бий болгох зорилгоор “ЗАЛУУЧУУД СУДЛАЛ-ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .

16 настнуудын төлөөлөл 850 сурагч иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа

2018-11-26 08:03:16

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 гаруй залуус оролцож, 43 нь Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар хот, 21 аймагт нэгэн зэрэг явагдаж, анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуусын төлөөлөл биечлэн оролцсон юм.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой Иргэний андгай өргөх ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэндээ  “Хүүхэд, залуучууд Та бүгд өөрийн амьдарч буй аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж нээлттэй байгаа. Монголын хүүхэд, залуусын ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд, “Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Миний бие бүх талаар дэмжин ажиллах болно хэмээн онцлон хэлсэн юм.

Иргэний андгай өргөх ёслолд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УБЕГ-ын дарга Б.Баасандорж, Их Монгол Язгууртан ТББ ерөнхийлөгч Г.Оюун, Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, Дуучин A-cool, Б.Анхбаяр, Яг түүн шиг шоуны  оролцогч, дуучин Б.Халиун, Дуучин Ч.Уранхолбоо, Дуучин Чойжоо, Жүжигчин Б.Мишээл, Үндэсний Мiss Universe Mongolia тэмцээний анхны ялагч, Монголын мисс, загвар өмсөгч Д.Долгион, Олон улсын 2 дантай, Монгол Улсын кендогийн шигшээ багийн тамирчин, Bees club-н багш дасгалжуулагч- Баярсайханы Уянга, Үндэсний үйлдвэрлэл Гоо бренд ерөнхий захирал М.Гонгорсүрэн, ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн элэг судлаач эмч, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Ч.Мөнхзаяа, Улаанбаатар Буян ХХК гүйцэтгэх захирал Мөнхзаяа, Жүжигчин, дуучин “Яг түүн шиг” шоуны оролцогч Ч.Очгэрэл нар оролцож, 16 настнуудад иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

 

Их бүтээн байгуулалтыг түүчээлэх залуус ИРГЭНИЙ АНДГАЙ-гаа өргөнө

2018-11-23 02:10:08

Монголын Залуучуудын Холбоо залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог.  “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор  андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Мөн үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ХӨГЖЛИЙН ОРЧИН” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018-11-22 05:17:26

Төрийн болон бизнесийн зарим байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл болох 150 хүн оролцсон ”Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, чөлөөт цаг” сэдэвт сургалт, семинар 2018 оны 11-р сарын 21-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Сургалтыг  ХНХ-ын дэд сайд, Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын Ажлын хэсгийн дарга С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар нээж үг хэлсэн юм.дэлгэрэнгүй . .

“Төрийн үйлчилгээнд - Гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

2018-11-15 03:25:53

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн үйлчилгээнд гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар гэр бүлийн өнөөгийн байдал,  тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага болон гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ , төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх гарц шийдлийн талаар орчин үеийн онол, арга зүйн үзэл баримтлалд тулгуурласан судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж, олон нийтэд таниулан сурталчилна.дэлгэрэнгүй . .

“ХҮҮХЭД СУДЛАЛ-ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

Манай Улсын нийт хүүхдийн 64.9% нь 4-18 насныхан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, ерөнхий боловсролын үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ,  хүүхдийн хөгжлийн ордон, төв, зуслангийн үйл ажиллагаанд хамрагдаж, хөгжлийн болон боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.дэлгэрэнгүй . .

“ГЭР БҮЛИЙН ТӨРӨЛЖСӨН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЦҮҮЛЭГ БОЛЛОО

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ хүрээг нэгдмэл байдлаар үнэлж дүгнэх, үр дүн, нөлөөллийг хэрэгжүүлэгчид болон оролцогч талуудад хүртээмжтэй хүргэх, нэгдсэн бодлого удирдлагаар хангах оновчтой механизмыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, статистик  үзүүүлэлт бүхий мэдээллийн сан бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.дэлгэрэнгүй . .

“МОНГОЛ ӨВ СОЁЛ“ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн нэрэмжит ”Дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад”- ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар хамтран  зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудыг чадваржуулах сургалт болж байна

2018-11-01 06:11:14

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудыг чадваржуулах практик арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 273 мэдээ )

Санал асуулга