Мэдээ

Хүүхдийн эрх, хамгааллын байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсэг хуралдлаа

Хүүхдийн эрх, хамгааллын байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр Туушин зочид буудлын Хурлын танхимд боллоо.

Энэхүү хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх,  Дэд дарга Б.Халиун, байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсгийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын байнгын ажлын хэсэг нь Монгол Улс дахь хүүхдийн эрх, хөгжи,  хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалттайгаар зохион байгуулах, салбар дундын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хурлаар Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн танилцуулгыг хийж, хэрэгжилтийн төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцлээ. Мөн байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаас гадна хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, үнэлэх, үйл ажиллагааг үр дүнд чиглүүлж ажиллахад санал нэгдлээ.

Тухайлбал Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн  төлөвлөгөөг  бодитой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц байдлаар төлөвлөх;

Хөтөлбөрийн гарааны үе дэх хүүхдийн нөхцөл байдал, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц дах, хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараах нөхцөл байдлыг харьцуулж, шалгуур үзүүлэлтийг нарийвчлаэ судлах;

Хүүхэд хамгааллын асуудлыг ярилцахын сацуу хүүхдийн хөгжлийн асуудлыг чухалчлан авч үзэх, гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжиж, боловсролын орчин дахь хүүхдийн хөгжлийн асуудал, боловсролын чанар, стандарт, сургалтын агуулгыг зөв тодорхойлох;

Байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсгийн гишүүд хүүхдийн эрхийн талаарх нэг мөр ойлголттой болЖ, салбар бүр манлайлалтай ажиллах зэрэг олон асуудлыг хэлэлцэж, нэгдсэн саналд хүрлээ.

Ажлын хэсгийг гүйцэтгэж буй үүргээр нь удирдлагын баг, мэргэжилтний баг гэж хувааж хоёр сар тутам мэдээлэл солилцох хурал зохион байгуулах юм байна.

Мөн цаг үеийн асуудалтай холбоотой даргын зүгээс хурал зарлаж болно гэдгийг анхдугаар хурлын үеэр онцолж байлаа.

 

 

Санал асуулга