Мэдээ

Хэнтий аймгийн сурагчид цахим гэмт хэргийн хор хөнөөлийг урлагаар дамжуулан илэрхийллээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аянг “НЭГДҮГЭЭРТ  ХҮҮХЭД”  уриан дор зохион байгуулж байгаа билээ. энэхүү аян 21 аймаг, есөн дүүрэгт өрнөж байна.

Тэгвэл аяны хүрээнд тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ЕБС-ийн сурагчдыг цахим гэмт хэргийн хор нөлөөллөөс сэргийлэх “ANTI CYBER” сэдэвт “ДЭВЖЭЭ” тэмцээн “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор өнөөдөр аймгийн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Хэрлэн сумын Хэрлэн 1-р сургууль, Хан ХэнтийЦС, “Тэмүүжин” ЦС-ийн нийт 5 баг оролцлоо.

 

Цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээллийг сургуулийн орчинд өсвөр үеийнхэнд хүргэх зорилгоор бэлтгэгдсэн “Үе тэнгийн сургагч багш” нарын мэдлэг оюунаа сорьсон “Дэвжээ” тэмцээний байр эзлэлт:

6-р ангийн төрөлд 1-р байр “Тэмүүжин” ЦС-ийн “Жигүүр” баг

2-р байр Хан Хэнтий ЦС-ийн “Сүлд-1” баг

7-р ангийн төрөлд 1-р байр Хан Хэнтий ЦС -ийн “Сүлд-2” баг

2-р байр “Тэмүүжин” ЦС-ийн “Итгэл” баг тус тус шалгарч байр эзэллээ.

 

 

Санал асуулга