Мэдээ

Гэр бүл, залуучууд хариуцсан мэргэжилтнүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төв, “Юнитера” Канад улсын дэлхийн их сургуулийн үйлчилгээтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн динамик ойлголт”, “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудтай ажиллах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад ГБХЗХГ, “Хүүхдийн тусламжийн утас 108” төв, нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид болон тусгай сургуулиудын нийгмийн ажилтнууд оролцлоо.

Тус сургалтыг Жендер, залуучуудын оролцооны мэргэжилтэн Жоанна Кагабо удирдан явуулсан бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд үзүүлж байгаа хүчирхийллийн нөлөөлөл, салалтын дараах хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн динамик, феминист хандлагын бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулсан интервенцийг хөгжүүлэх талаархи ойлголт мэдээллийг хүүхэд, залуучуудын чиглэлээр ажилладаг албан хаагч, нийгмийн ажилтнуудад өгсөн юм.

Санал асуулга