Мэдээ

“Монгол туургатан” хүүхдүүдийн уран бичлэгийн үзэсгэлэн боллоо

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Монгол уран бичлэгийн "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд амжилттай болж өндөрлөлөө. Уг наадмын зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал, хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын найзалж нөхөрлөх харилцан хөгжихөд оршиж байсан юм. 
Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог болсон юм. Түүх соёлоо умартаж буй өнөө үед бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань монгол уйгаржин бичгээр урлагийн бүтээл туурвин түгээн дэлгэрүүлж буйг үзэгчид сайшааж байлаа. 
Үзэсгэлэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-өлзий, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцож авьяас чадвар, ур ухаанаа дайчлан оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав. 
Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үнэ төлбөргүй үзэгчдэд хүрэх юм байна.

Санал асуулга

Санал асуулгын асуулт