Мэдээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА

Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборыг “Алтан гадас” одонгоор шагналаа

2018-07-18 08:53:13

Олон Улсын Найрамдал цогцолборын түүхт 40 жилийн ой тохиож байна. Хан хэнтийн нурууны салбар Баянголынн аманд хүүхэд багачуудыг идэвхтэй амруулж, сувилах өвөл зуны ажиллагаатай ОУ-ын Пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламжийг барихаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 464 тогтоол гарчээ. Тус цогцолбор нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний амралт, чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 104-р зарлиг гаргаж, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх, зөв иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

 

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хоёр дахь жилдээ хурууны хээгээр бүртгэж байна

2018-07-09 09:52:42

Тулгар төрийн 2227, Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хоёр дахь жилдээ хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж байгаа юм. Уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэснээр тухайн хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэх юм. Тухайлбал, хэдэн настай, ямар амжилт гаргасан, хэдэн уралдаанд оролцсон, бэртэл гэмтэл авч байсан эсэх талаархи мэдээллийг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн энэ жилээс эхлэн хурдан морины уралдаанч хүүхдүүд жилд нэг удаа гэнэтийн ослын даатгалд 100 мянган төгрөгөөр даатгуулж байна. Ингэснээр ямар нэгэн гэмтэл, бэртэл авахад даатгалын компаниудаас 20 сая хүртэлх нөхөн олговрыг авах юм. 

 

Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ:


1.Уяачийн иргэний үнэмлэх


2.Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ


3.Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт


4.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр


5. Эцэг эхийн зөвшөөрлийн бичиг


6. Уяач, уралдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирэх

А.Энхбаатар: Хурдан морины уралдаанч хүүхдийг жилд нэг л удаа 100 мянган төгрөгөөр даатгана

2018-07-05 08:02:46

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын морин спорт, залуу уяачдын холбоотой хамтран өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.дэлгэрэнгүй . .

ГБХЗХГ болон Хүүхдийн төв сувилал хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018-07-05 07:14:19

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд хүргэгдэн ирсэн эрсдэлт нөхцөлд буй бага насны хүүхдийн эрхийг хамгаалж, эрүүл мэндийн нөхөн сэргээх, холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх ажлыг системтэй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төв сувилал хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Санамж бичигт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хүүхдийн төв сувилалын захирал Д.Оюунцэцэг нар гарын үсэг зурлаа.дэлгэрэнгүй . .

УЯАЧДЫН АНХААРАЛД

2018-07-05 01:27:19

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ОРОЛЦОХ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ БҮРДҮҮЛЭН, УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМТ ИРЖ, БҮРТГЭЛЭЭ ХИЙЛГЭНЭ ҮҮ.дэлгэрэнгүй . .

Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон МХЕГ-ын хөдөлмөрийн улсын байцаагч нарт хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар сургалт зохион байгууллаа

2018-07-04 07:32:22

“Хүүхдийн хөдөлмөр ба албадан хөдөлмөр эрхлэлт” хүүхдийн эрхийн улсын байцаагч болон хөдөлмөрийн улсын байцаагч нарт зориулсан сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Өмнөговь аймагт хурдан морины уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, 100 мянган төгрөгөөр даатгаж байна

2018-07-04 07:04:31

Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болно. Тус аймаг 87 жилийн ойн баяр наадмаараа эрлийз, хязаалан, шүдлэн, азарга, соёолон, даага, их насны морьдын уралдаан зохион байгуулах юм. Өнөөдөр эрлийз болон шүдлэн насны морьдын уралдаан болж байна.дэлгэрэнгүй . .

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2018-07-03 00:54:45

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт боллоо.дэлгэрэнгүй . .

Үндэсний хэмжээнд нийгмийн ажилтнуудыг чадваржуулах сургалт боллоо

2018-06-27 09:50:47

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн А/115 тушаалаар батлагдсан “Үндэсний хэмжээнд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүй, хүүхдийн эрх хамгааллын зөвлөгчөөр бэлтгэж чадваржуулах сургалт”-ыг Нийслэлийн 9 дүүргийн 238 сургууль, 152 хороо  нийт 390 нийгмийн ажилтан, Орон нутгийн бүсчилсэн сургалт 5 аймагт нийт 260 нийгмийн ажилтан нийт 650 нийгмийн ажилтан оролцуулахаар төлөвлөн чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна.  дэлгэрэнгүй . .

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт сургалт, уулзалт үргэлжилж байна

2018-06-22 03:18:11

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хамтран Европийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.дэлгэрэнгүй . .

Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөнд оролцогч хүүхдүүд сайн туршлагаа хуваалцлаа

2018-06-18 04:39:35

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм.

 

Зөвлөгөөнд оролцогч хүүхдүүд өнөөдөр бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулж байна.

 

 

“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн – 2018” нээлтийн үйл ажиллагаа боллоо

2018-06-18 04:33:38

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .

"MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" шилдгээр А.Дэлгэрцэцэг тодорлоо

2018-06-13 05:46:51

“Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

“Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт болж байна

2018-06-11 07:19:43

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Европийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.дэлгэрэнгүй . .

Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн болно

2018-06-11 07:10:56

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн зохион байгуулна. 

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм.

Үндэсний зөвлөгөөн нь насанд хүрэгчид, хүүхдүүд паралель хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийн оролцоог дэмжиж бодитой болгох тухай зураглал гаргаж зөвлөмж боловсруулж байгаагаараа онцлогтой. Мөн зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулна.

Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Найрамдал цогцолбор хамтран зохион байгуулж байна.

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 238 мэдээ )

Санал асуулга