Мэдээ

Хотхонууд үйл ажиллагаагаа эхэллээ

Better world village буюу Илүү сайхан дэлхийг бүтээе хотхон үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэхүү хотхоны үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой 14 өртөө ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран “Цахим орчин ба хүүхэд хамгаалал” өртөөг ажиллуулж байгаа бөгөөд цахим орчны эерэг сөрөг тал, хүүхдүүдэд цахим орчны зөв хэрэглээг таниулах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахим мэдээллийн сөрөг нөлөөнөөс өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах талаар мэдээлэл өгч ажиллаж байна. 
Цахим орчин нь өсвөр үеийнхэнд мэдээлэл олж авах, найзлах, суралцах зэрэг олон боломжийг олгодог боловч, хувийн мэдээллээ алдах, хууран мэхлэлтэд өртөх, донтох, эрүүл мэндээрээ хохирох, зохисгүй мэдээ мэдээлэлтэй таарах, үгэн болон зурган доромжлолд өртөх, гадуурхагдах зэрэг сөрөг талуудтай. 
Иймээс Ази номхон далайн бүсийн скаутын 31- дүгээр Жемборид оролцогч 36 орны хүүхдийн төлөөлөл болох 6000 хүүхдээр дамжуулан Дэлхийн хүүхдүүдийг цахим орчинд соёлтой оролцож , “Цахим орчинд найзыгаа хайрлая” цахим гадуурхалыг зогсоохыг өөрсдөөсөө эхлүүлэхийг уриалж УРИАЛГА гаргаж байна.

Санал асуулга