Мэдээ

ТӨВ АЙМАГТ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар Монгол улс түүхэндээ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, ирэх оны нэг сарын 01-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Залуучууд бие даасан хууль эрх зүйн орчинтой болсон нь том дэвшил юм.
Өнөөдөр ГБХЗХГ болон Төв аймгийн Тамгын газар хамтран Төв аймгийн залуучуудад тус хуулийг танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгт ЗХГ-ын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг танилцуулсан юм. Мөн Төв аймгийн Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл “Төв аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого”, хуульч Ү.Амарбат "Төрийн албан хаагчийн хариуцлага, хувийн зохион байгуулалт"-ын тухай сонирхолтой илтгэлүүдийг тавив.
Тус аймгийн 10 хүн тутмын найм нь сумд амьдардаг аж. Тиймээс аймгийн залуучуудын чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрөөх, цахим орчин дахь зохистой хэрэглээнд анхаарч, нарийн мэргэжлээр суралцагч залуусыг чадавхжуулах, өөрийн сонирхсон спортын төрлөөр амжилт гаргахад нөхцөл, бололцоогоор ханган, дэмжиж ажиллана хэмээн Төв аймгийн Тамгийн газрын дарга Ч.Сарангэрэл илтгэлийнхээ үеэр онцоллоо.

Санал асуулга