Мэдээ

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх,  Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Д.Мөрөн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг  зурлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харъяатын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, эрх тэгш, ил тод, шударга, харилцан хүндэтгэлтэй байх зарчмыг үндэслэн энэхүү санамж бичгийг байгуулав.

Энэхүү хамтын ажиллагаа нь Хүүхдийн эрх, Гэр бүлийн асуудлаарх Олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Мөн тус агентлагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих болон хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, амьдрах ухааны эерэг хандлага, дадал чадвар эзэмшүүлэхэд анхаарч хамтран ажиллах, төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд харилцан мэдээлэл солилцож, хамтран дэмжлэг үзүүлэх болон гадаад иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдэд үрчлэлтийн дараах хяналтыг тавих зэрэг олон талт ажлуудад харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Санал асуулга