Мэдээ

“Залуучуудын хөгжил 2017” илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутан, МСҮТөвийн коллежийн сурагчдын дунд “Залуучуудын хөгжил 2017” илтгэлийн уралдаан зарласан. Тус уралдаанд нийт 60 гаруй илтгэл ирснээс шилдэг 20 илтгэлийг шалгаруулж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тодруулбал Тэргүүн байрт МУБИС-ийн 3-р курсийн оюутан Б.Уянга “Ахлах ангийн сурагчдын сонсож буй дуу,тэдний төлөвшилд нөлөөлөх нь”, Дэд байрт АШУҮИС-ийн 5-р курсийн оюутан М.Далайцэрэн “Залуучуудын сэтгэцийн тулгамдсан асуудал ба амиа егүүтгэл”, Гуравдугаар байрт МУБИС-ийн 3-р курсийн оюутан Б.Өнөрболд “Их дээд сургуулийн дотуур байрны өнөөгийн орчин нөхцөл нь оюутан залуусын эрүүл мэндэд нөлөөлөх нь”, Тусгай байрт МУИС-ийн 1-р курсийн оюутан Н.Мягмарсүх “Залуучуудын оролцооны байгууллагын нийтлэг зөрчлийг шийдэх”, Тусгай байрт Г.Ариунзул Э.Долгордуламын “”Залуучуудын оролцоо гудамжны соёлд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан юм. Байр эзэлсэн болон уг уралдаанд илгэлээ ирүүлсэн нийт оюутан залуусынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Санал асуулга