Мэдээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберто Бэнест хүндэтгэл үзүүллээ

Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн Монгол улсад ажиллах хугацаа дуусгавар болж улмаар Аргентин улсад томилогдон ажиллахаар болжээ. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б. Халиун, ХХХГ-ын дарга Ц.Алтанзаяа, ХШҮГ-ын дарга Б.Батбилэг нар түүнийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Роберто Бэнес нь 2014 оны 10 сараас Монгол Улсад томиглогдон ажиллаж, сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах, аж байдлыг сайжруулах чиглэлээр үндэсний болон салбарын хууль, эрх зүйн орчин, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг бэхжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Тэрбээр Монгол улсад томилогдон ажиллахаасаа өмнө Африк, Мексик, Индонези, Йордан улсуудад тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн. Иймд түүний Монгол улсын нийт  Нэг сая 79 мянга 730 хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хийсэн ажил, гаргасан шийдвэр бүрт нь талархал илэрхийлж “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” тэмдэгийг гардуулан өглөө. Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хэлэхдээ “ Бид удаан хугацаанд хамтарч ажиллаж чадаагүй хэдий ч богино хугацаанд чамгүй олон ажлыг хамтран хийжээ. Тиймдээ ч анх ажлын шугамаар танилцаж байсан бид найзын түвшинд үерхэж, нөхөрлөх болсон нь үүнийг батлах биз. Монголын хүүхдүүд танд үргэлж баярлаж явах болно. Учир нь та их олон сайхан ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн. Таны ажиллах дараагийн улс танд ээлтэй байх болтугай хэмээн онцолсон бол Роберто Бэнес хэлэхдээ “Монгол улс анх удаа гэр бүл хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай болсонд би их талархаж байгаа. Учир нь гадны улс орнуудад Гэр бүлийн яам гэж тусгайлан байгуулсан байдаг. Монгол улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь хүн амынхаа төлөө гаргасан чухал шийдвэрүүдийн нэг гэж би хувьдаа бодож байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар шинээр байгуулагдаад хагас жилийг үдэж байгаа ч үр дүнтэй олон ажлуудыг хийж байгаа нь бидэнд илхэн харагдаж байгаа. Иймд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Санал асуулга