Мэдээ

Чоппертой залуус “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор нэгдлээ

Өнөөдөр ОУ-ын “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”. Хүүхдийн тусламжийн утас нь хүүхдийн эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилготой. Манай улсад хүүхдийн тусламжийн утас 1998 оноос үүсэлтэй бөгөөд 2006 онд Олон улсын хүүхдийн тусламжийн утасны бүрэн эрхт гишүүн болсон юм.

Дэлхийн 145 оронд 192 хүүхдийн тусламжийн утас ажиллаж жилдээ 20 орчим сая дуудлага хүлээн авч байна. Тэгвэл ОУ-ын “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”-ийг тохилдуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус нэгдэж, хүүхдийн эрхийг дээдэлж, тэднийг хором бүр хайрлаж хамгаалахыг бусаддаа уриалж хотыг хоёр удаа тойрлоо.

Дашрамд дурдахад Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, 4 ээлжээр дуудлага хүлээн авч байгаа бөгөөд тус төвийн дэргэд хүүхэд хамгааллын түр хамгаалах байр үйл ажилллагаагаа явуулж байна.

2014- 2017 онуудад нийт 630 000 удаа хүүхдийн утсанд ханджээ. Үүнээс хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай 7800, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай 3000 дуудлага хүлээн авч 39000 хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад сэтгэл зүй, эрүүл мэнд, нөхөн үржихүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 74000 хүнийг хүүхдийн хөгжил, оролцоотой холбоотой мэдээллээр хангаж ажиллажээ.

Санал асуулга