Мэдээ

’21 дүгээр зууны Монгол гэр бүл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Олон Улсын гэр бүлийн өдөр өчигдөр буюу 5 дугаар сарын 15-ны өдөр тохиосон. Энэхүү өдрийн хүрээнд Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл xүүxэд залуучуудын xөгжлийн газар, Олон Улсын Улаанбаатар иx сургуулийн Гэр бүл судлалын тэнxим, “Гүүд Нэйборс” төрийн бус байгууллагууд xамтран ‘’21 дүгээр зууны Монгол гэр бүл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний үеэр гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн хөгжил, тулгамдаж буй асуудал, авах арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачид "Күнз мэргэний гэр бүлийн сургааль орчин үе", "Төрөлx монгол зан-Өнөө үе"'Залуу гэр бүлийн гишүүдийн үүргийн зөрчлийн зарим асуудал” зэрэг нийт 17 илтгэл тавьсан бөгөөд илтгэлүүдэд туссан шинэлэг санаа, сайн туршилгуудыг хэлэлцсэн бөгөөд цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлснээрээ онцлог байв.

Илтгэлд эцэг эхийн үүрэг хариуцлага, ёс уламжлал, сэтгэл зүй, монгол хүүхдийн онцлог, гэр бүлд чиглэсэн халамжийн үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт сэдвийг хөндлөө.

 

Санал асуулга

Санал асуулгын асуулт