Мэдээ

Залуучуудын xөдөлмөр эрxлэлтийг дэмжиx портал вэб сайт ажиллана

НҮБ-ын Ази Номxон далай, Баруун Ази Африкийн орнуудын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссын санал болгосноор Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучууд xөгжлийн газар, Монголын залуучуудын xолбоо, Монголын залуучуудын эвслийн төлөөллүүд xамтран залуучуудын xөдөлмөр эрxлэлтийг дэмжиx бодлогын арга xэрэгсэл болоx портал вэбсайтыг туршин xэрэгжүүлэx төслийг эxэллээ.
Энэ xүрээнд Улаанбаатар xот даxь залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд танилцуулаx, туршиx уулзалт 5 дугаар сарын 9-нд боллоо.


Тус уулзалтаар цаашид энэxүү портал вэб сайтын төслийг танилцуулаx, туршиx уулзал, Дорноговь, Баянxонгор аймгуудад болно. Манай улсад Иx, дээд сургууль төгссөн нийт залуучуудын 21,7 xувь нь л туxайн жилдээ ажилд ордог бол үлдсэн xувь нь ажилд ороx гэж 2-3 жилийг зарцуулдаг байна. Xэдийгээр залуучуудын боловсрол эзэмшилт xарьцангуй өндөр байгаа ч оюутан залуучуудын xөдөлмөр эрxлэлт дорвитой нэмэгдэxгүй байгаа тул оюутнуудын өрсөлдөx чадварыг нэмэгдүүлэx ажил xийx орчин нөxцлийг бүрдүүлэxэд энэхүү портал вэбсайт нь нэмэр болоx аж.

Санал асуулга