Мэдээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудыг чадваржуулах сургалт болж байна

2018-11-01 06:11:14

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудыг чадваржуулах практик арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байна.дэлгэрэнгүй . .

“ЦАХИМ ОРЧНЫ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ СЭДЭМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын хуульчдын холбоо хамтран Ерөнхий боловсролын XI-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй сэдэмж бичлэгийн уралдааныг зарлаж байна. Сэдэмж бичлэгийн уралдааны зорилго: Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоонд суурилсан  манлайллыг төлөвшүүлэх юм.дэлгэрэнгүй . .

МОНГОЛД 97499 ХҮН ӨРХ ТОЛГОЙЛОН АМЬДАРЧ БАЙНА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран 2018 оны 7-р сард сургалтаар бэлтгэгдсэн 3464 гэрээр айлчлагчийн тусламжтайгаар 42970 өрхөөс мэдээлэл цуглуулж, 3000 өрхийн мэдээлэл дээр боловсруулалт хийсэн юм. Тэрхүү судалгааны үр дүнг 2018 оны 10-р сарын 24-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Судалгааны үр дүн танилцуулах уулзалтад ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Нэгдсэн Хөгжлийн газрын дарга Glorious Gragory Das, ГБХЗХГ-ын ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг нар оролцож, нээж үг хэлсэн.дэлгэрэнгүй . .

Монгол Улсад 31 асрамж халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран 2018 оны 10 сарын 17-18-ны өдрүүдэд “Асрамж, халамжийн төвийн удирдлага, нийгмийн ажилтан, багш, ажилтнуудад зориулсан сургалт”-ыг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Залуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж гаргасан тоо баримт, судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загвар бий болгох зорилгоор “ЗАЛУУЧУУД СУДЛАЛ-Хөгжлийн үйлчилгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа, шинжилгээний ажилтан, судлаачид,  залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд байх ба ганцаарчлан болон багаар оролцож болно.дэлгэрэнгүй . .

“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” СЭДЭВТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2018-10-15 05:32:41

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан, “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт 4 төрлийн уралдаан зарлаж байна. дэлгэрэнгүй . .

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

2018-10-11 08:16:04

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2018 онд энэ өдрийг “Охидтой хамт: Чадварлаг охидын хүч чадал” /With her: A skilled girl force/  хэмээх сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зорилт тавьсан.дэлгэрэнгүй . .

“Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

2018-10-09 00:20:59

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  ГХУСАЗЗ, ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ ТББ хамтран "БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД НИЙГМИЙН САЛБАРЫН ОРОЛЦОО” чуулганыг 2018 оны 10-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

2018-10-08 03:05:15

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 08-ны өдөр Хүүхэд хөгжил, хамгааллын 6,4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.дэлгэрэнгүй . .

“Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2018-10-03 23:47:17

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, гарц шийдлийн талаар салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцох зорилгоор  “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.дэлгэрэнгүй . .

Угийн бичгээ хялбар аргаар хөтлөх боломжтой боллоо

2018-10-01 07:33:43

Эх оронч үзэл  нь угийн бичиг, удмын түүхээ хөтлөхөөс эхэлдэг.Овог удмынхаа мэдээллийг цуглуулж, өвөг дээдсийнхээ бүртгэлийг маягт ашиглаж хийснээр програм хангамжийг ашиглан угийн бичгээ хялбар аргаар хөтлөх  боломжтой боллоо. http://urgiinbichig.mn/ сайтаар дамжуулан угийн бичгээ хөтөлснөөр ургийн модны зураглалаа төрөл бүрийн хэлбэрээр хэвлэн авч ах дүү, төрөл садандаа бэлэглэх мөн файл хэлбэрээр тархаах боломжтой хойч үедээ үлдээх,  хойч үе нь удам, угсаагаа таньж мэдэх, бахархах, эцэг эх, өвөг эцэг болон эмэг эхийнхээ захиасыг нандигнаж явах боломжтой юм. Түүнчлэн овог удмынхаа түүх, соёл, ёс заншилаа мэдэж, таньж, залгамжилж явах нь тухайн овог удамд зөв хүнийг бий болгоно. Нөгөө талаар удмын түүхээ мэдэж өснө гэдэг нь Монгол улсынхаа түүхийг мэдэх, цаашлаад зөв Монгол хүн хүмүүжихэд хувь нэмэртэй юм.

БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-09-26 01:08:18

2018 оны 09-р сарын 21-22 ны өдрүүдэд Баруун болон Говийн бүсийн Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Эрх зүйн шинэчлэл ба Нийгмийн ажлын үйлчилгээ” сэдэвт чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.дэлгэрэнгүй . .

Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

2018-09-20 02:46:56

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 09-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, УИХ-ын Цахим бодлогын түр хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны Зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж нар оролцсон.дэлгэрэнгүй . .

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн зарчмыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах, сайн засаглалыг хөгжүүлэх үндсэн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Монгол Улсын Засгийн газар нь 2012-2016 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачлагыг Хөвсгөл аймаг болон Налайх дүүрэгт, 2017-2020 онд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймаг болон Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байна.  дэлгэрэнгүй . .

“САЙН ДУРЫН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИЖ ӨРНҮҮЛЬЕ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2018-09-14 01:59:45

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, ОУУБИС-ын Хүүхэд, Нийгмийн халамжийн тэнхим, БНСУ-ын Сайн дурын нийгмийн үйлчилгээний үндэсний нийгэмлэг хамтран 2018 оны 9 дүгээр сарын 13-14 өдрүүдэд “Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжиж өрнүүлье” сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь сайн дурын нийгмийн үйлчилгээны үндсэн суурь ойлголтыг нэмэгдүүлэх, залуучууд өсвөр үеийнхэний сайн дурын үйл ажиллагааг дэмжих, удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөр төлөвлөлтийн үндсэн мэдлэг мэдээлэлтэй болж хөгжингүй орны туршлага, мэдээлэл солилцох юм.

дэлгэрэнгүй . .

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... (нийт 319 мэдээ )

Санал асуулга