Мэдээ

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА 7000-9000 ХҮҮХДИЙГ ТӨРӨӨС ДААТГАНА

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

2019-09-21 01:20:08

"Хүүхэд Хамгааллын Явуулын Үйлчилгээ"-ний 9-р сарын төлөвлөгөөтэй танилцаарай.

2019-09-20 04:54:44

“Сайн дурын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах арга зүй”хэлэлцүүлэг боллоо

2019-09-16 09:32:49

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ

2019-09-16 05:54:36

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газраас батлагдсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн залуучуудын өдөр”, Монголын Залуучуудын өдрийг “Нийгмийг өөрчлөх боловсрол” залуучуудын хөгжлийн сарын аяныг цаашид тогтмол 2019.08.15-09.15-ны өдрүүдэд зарлан нэг сарын хугацаанд үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх шийдвэр гарган ажиллаж байна.

2019-09-10 07:56:41

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах” үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

2019-09-07 02:24:32

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019.09.07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах” үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Баянзүрх дүүргийн харьяалалтай байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ үзүүлж, портеж хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүлтэй ажиллах” үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах

2019-09-07 02:21:36

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

 Огноо: 2019.09.07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Баянзүрх дүүргийн харьяалалтай байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ үзүүлж, портеж хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүлтэй ажиллах”   үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулах

2019-09-07 02:16:22

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

 дэлгэрэнгүй . .

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-09-07 02:13:12

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛИЙН 2019-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЧ БАЙНА

2019-07-02 02:21:53

Хүүхдийн-хөгжил-хамгааллын-жилийн-ажлын-төлөвлөгөө-2019-2020-он-converted.pdf

ЭМГЭНЭЛ

2019-06-20 07:45:56

 Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн Байгууллагын Төв Зөвлөлийн ахмад дарга, Сүхбаатарын одонт Даваагийн Дашдовдон 86 насандаа таалал боллоо. Д.Дашдовдон нь Монгол Улсын Их сургуулийг онцсайн дүнтэй төгсөж, багшийн мэргэжил эзэмшин, МХЗЭ, МПБ-ын төв байгууллагад ажлын гараагаа эхэлснээс хойш, нэгэн жарны туршид хүүхэд, залуучууд, боловсрол, спорт, дипломатын байгууллагад хөдөлмөр, зүтгэл, хичээл, бүтээлээ зориулан, хойч үеэ сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэн боловсруулах ариун үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндэт, манлай удирдагч байв.

Д.Дашдовдон нь БНМАУ-ын АИХ-ын депутат, МХЗЭ-ийн Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Хүүхдийн Төлөө Фондын Төв Комиссын нэгдүгээр орлогч дарга зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байхдаа Олон улсын Хүүхдийн Найрамдал төв, Монголын Хүүхдийн ордон, олон арван хүүхдийн цэцэрлэг зэрэг томоохон барилга байгууламж удирдаж байгуулсан нь өнөөдрийг хүртэл Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, үр дүнтэй ажилласаар байна.

Монголын нийгмийн идэвхтэй иргэд, эх орныхоо сайн сайхны төлөө бүтээлч хөдөлмөрлөдөг шилдэг боловсон хүчнийг бэлдэхэд бүтээсэн үлгэр дуурайл, гавьяат үйлс Тань Монголын хүүхэд, залуучуудын байгууллагын түүхэнд мөнх үлдэх болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2019.06.18

 

МАРГААШ “БИ НАР” ГЭР БҮЛИЙН УРАН САЙХНЫ КИНОГ ОРОН ДАЯАР ГАРГАНА

2019-05-31 09:17:33

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.

Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьжээ.

Хайртай гэр бүл, хөөрхөн хүүхдүүдтэйгээ киногоо хүлээн авч үзээрэй.

Ингээд “БИ НАР” киноны хуваарийн мэдээллийг хүргэе.

06-р сарын 01-ний өдөр гарах хуваарь

1 МҮОНРТ 21:10
2 UBS телевиз 14:00
3 Etv телевиз 11:00
4 Эх орон телевиз 08:30
5 С1 телевиз 13:30
6 ТМ телевиз 11:40
7 TV8 телевиз 21:25
8 Mass tv 6-р сарын 3-нд

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР ЭНЭ САРЫН 29-НИЙ ӨДӨР ТОХИОНО

2019-05-29 03:33:34

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн Женев хотноо болж, жил бүрийн 06-р сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд 06-р сарын 01-ний өдрийг угтаж  олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Энэхүү арга хэмжээг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган зохион байгуулсан бөгөөд чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготой юм.

Мөн хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулах, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн, оролцоо болон эерэг мэдээ мэдээллийг түгээх “ХАЙРЫН ГАР” богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна.

Энэ жилийг “Хариуцлагатай аав, ээж”  буюу эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд дорвитой өөрчлөлт гарах юм.  Бид бүгд хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаар бэлэг авч өгдөг. Та бүхний авч өгч байгаа бэлэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүдтэй байгаасай хэмээн уриалж байна.

 

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах ажлууд:

 

Хугацаа

Үйл ажиллагаа

Хэзээ

Тайлбар

Холбогдох дугаар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагаа

1

2019.05.29

Хүүхдээ сонсох өдрийн хэлэлцүүлэг

12:30-14:30

“Пума империал” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн удирдлагууд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн хүүхдийн 9 элч, эцэг эхийн төлөөлөл, 45 хүүхдийн төлөөлөл оролцох бөгөөд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолойг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргана

99736124

2

2019.05.30

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал

11:00-13:00

Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж, Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлуудад зөвлөмж чиглэл хүргүүлнэ.

99736124

3

2019 оны 05 сарын 29-31

Зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ

-

Хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулна

99736124

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах үйл ажиллагаа

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 

“ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-05-22 10:50:29

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр  /2019.05.22/  Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
дэлгэрэнгүй . .

“ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-05-17 07:34:33

Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 309 мэдээ )

Санал асуулга