Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ЗОРИЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, сурталчлах, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах.

  2. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө хөтөлбөр гаргах, үе шаттай зохион байгуулах.

  3. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхэд олон улсын болон мэргэжлийн байгууллагаас арга зүй, туслалцаа дэмжлэг авах, хамтын ажиллагааг хөгжүүлж, зорилтод дуудлагын хариу үйлчилгээний чанарыг сайжруулах.

  4. Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн зусланг хүүхдийн амралт, аялал жуулчлал, сувилал, чийрэгжүүлэлтийн болон оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх, амьдрах ухаанд суралцуулах, гэр бүлтэйгээ амрах чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа хувилбарт хөтөлбөр бүхий үйлчилгээний цогцолбор болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.

  5. Хүүхэд залуучуудыг соёл урлаг, спортоор дамжуулан хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцуулах хөгжлийн үйл ажиллагааг хүүхдийн ордон, залуучуудын хөгжлийн төв болон бусад байгууллагыг түшиглэн орон нутагт хэрэгжүүлэхэд бодлого, удирдамж, арга зүйгээр ханган ажиллах.

  6. Эцэг эх, хүүхэд, залуучууд иргэд олон нийтэд зориулсан цахим болон алсын зайн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

  7. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйлчилгээ, үйл ажиллагааг мэргэшсэн магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлж, үр дүнг тооцох, нийтэд мэдээлэх.

  8. Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах.

  9. Хүүхдийн үндэсний болон орон нутгийн чуулганыг тогтмолжуулж, чуулганы шийдвэрийг бодлого, төлөвлөлтөд тусгах

  10. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхэд, эцэг эх,хүүхдийн элчийн төлөөллийг оруулах, хүүхдийн элчийн үйл ажиллагааг төлөвшүүлэх.

  11. Хүүхэд залуучуудын сонирхлын бүлэг, клуб холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах

  12. Хүүхэд өсвөр үеийнхнийг хэвлэл мэдээлэл, цахим дахь мэдээллийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эцэг эхийн оролцоотой хяналтыг төлөвшүүлэх.

  13. Монгол хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, үнэлэх аргачлал боловсруулах.

Санал асуулга