Гэр бүлийн хөгжлийн газар

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян болж байна.

           Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

 Монгол Улс тус аянд “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” уриан доор нэгдэж  байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн Жендэрийн салбар хороотой хамтран зохион байгуулж байна.

Санал асуулга