Гэр бүл хөгжлийн газар

Танилцуулга

 

- Н.ӨЛЗИЙХУТАГ: ДАРГА /Head of Family development department/

 

- Н.ОЮУНЧИМЭГ: ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

 

- Б.САНЖИД: ЗОРИЛТОТ ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

 

- Л.БАДАМЦЭЦЭГ: ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Гэр бүлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, орон нутгийн нэгж, харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх

  • Гэр бүлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах,
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих, нийгмийн үйлчилгээг үзүүлэх салбар дундын зохицуулалтыг хангах, орон нутгийн нэгж, харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Нийгмийн үйлчилгээг гүйцэтгэх байгууллагуудыг зохицуулалт, уялдаа холбоо, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;
  • Гэр бүлийн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

Зорилт

Хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын зохицуулалтыг хангах, ОН-ийн нэгж харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх

  • Нийгмийн үйлчилгээний салбар дундын зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, зохицуулах
  • Зорилтот гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх /халамж/
  • Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчийг хамгаалах үйлчилгээг дэмжих /хуулийн байгууллага/
  • Хүчирхийлэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтрах /Хэвлэл мэдээлэл/
  • Гэр бүлийн боловсролын болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагааг дэмжих /ИНБ-ууд, сэтгэл зүйч, гэр бүл судлаачид/
  • Гэр бүлийн боловсрол олгох асуудлыг боловсролын тогтолцооны хөтөлбөрт оруулах/Боловсрол/
  1. Үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл
  • Суурь судалгаанд үндэслэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх
  • Гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах
  • Гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг Олон улсын жишигт нийцүүлэх

Гэр бүлийг хөгжүүлэх чадавхжуулахын тулд хүний хөгжлийг дэмжих ёстой. Шинэ үеийн зөв төлөвшлийг бий болгохын тулд гэр бүлийг чадавхжуулах чухал. Гэр бүлийн хөгжлийн газрын үндсэн үйл ажиллагаа

  • Гэр бүлийн хөгжил хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах

Санал асуулга